Бидний тухай
“Интернэйшнл Такс Сервисес” ТМЗ нь 2013 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Татварын ерөнхий хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, олон улсын стандартын дагуу санхүү болон татварын тайлан бэлтгэх, тайлагнах, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани юм. Манай татварын мэргэшсэн зөвлөхүүд нь олон жилийн туршлагатай, ТМЗ гэрчилгээтэй мэргэжилтнүүд болно.
Бид харилцагчдынхаа үйл ажиллагааны онцлог, өвөрмөгц хэрэгцээнд нийцсэн цогц үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ хууль тогтоомжийн хүрээнд санхүүгийн зорилгодоо хүрэх шийдлүүдийг санал болгодог бөгөөд үйлчлүүлэгчдийнхээ бизнесийн нууцлалыг өндөр зэрэгт хамгаалан, тогтвортой урт хугацааны харилцаа тогтоон мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхийг зорин ажиллаж байна.
Бид та бүхэнтэй хамтран ажиллахдаа үргэлж таатай байх болно.
Бид үйлчлүүлэгч байгууллагынхаа нягтлан бодох бүртгэлийг Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт (НББОУС), Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд үнэн зөв хөтлөн явуулж, холбогдох санхүүгийн тайланг цаг хугацаанд нь гаргаж өгдөг. Мөн байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохирсон санхүүгийн тайлагналын хөтлөлтийг хянаж, зөвлөгөө өгч, хуулийн дагуу үр дүнтэй шийдвэрлэхүйц санал, дүгнэлт гаргадаг.
Бидний үйлчилгээ:
Анхан шатны баримт шинжлэх
Ерөнхий журнал хөтлөх
Цалин бодох
Улирлын санхүүгийн тайлан гаргах
Жилийн эцсийн санхүүгийн тайлан гаргах
Бид харилцагч үйлчлүүлэгчдийнхээ татварын тооцооллыг хийж, татварын зардлыг тооцож, эрсдлийг нь тодорхойлж санхүүгийн оновчтой шийдвэр гаргахад нь мэдээллээр хангах бөгөөд хуулийн дагуу татварын төлөвлөлт хийж, татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх, татвараа хуулийн хүрээнд тодорхойлон тайлагнахад туслалцаа үзүүлэн хамтран ажиллах болно.
Мөн компанийн борлуулалт, үйлчилгээгээ өргөжүүлэн хил дамнасан бараа борлуулалт, ажил үйлчилгээ, хөрөнгө оруулалт хийх зэрэг гадаад улсын татварын орчны талаарх мэдээллээр хангах ба Монгол Улсад бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийх сонирхолтой гадаад байгууллага, хувь хүнд компани үүсгэн байгуулах, эрх шилжүүлэх, хувь нийлүүлэх, татвараа төлөвлөх, оновчтой бодлогыг боловсруулахад нь мэргэжлийн татварын зөвлөгөө өгнө.
Бидний үйлчилгээ:
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан
Хувь хүний орлогын албан татварын тайлан
Нийгмийн даатгалын тайлан
Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан
Нийслэл хотын албан татварын тайлан
Онцгой албан татварын тайлан
Ашигт малтмал нөөц ашигласны төлбөрийн тайлан
Бусад татварын тайлан
Холбоо барих:
Хаяг: “Интернэйшнл Такс Сервисес” ТМЗ
Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, Их тойруу-60, Барилгын дэвшилтэд технологийн төв, 306 тоот
Утас: 99099661
Цахим хаяг: temuulen@taxmongolia.com